МАН-ын Их хурал өнгөрсөн сард болж, намын дүрэм болон мөрийн хөтөлбөртөө нэмэлт өөрчлөлт оруулж, намын даргаа шинээр сонгосон. Шинэ намын дарга томилогдсонтой холбогдуулан Улсын дээд шүүх МАН-ын шинэ дарга болон намын мөрийн хөтөлбөр, дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Улсын дээд шүүх МАН-ын хүсэлтийг хэлэлцэж, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг, намын мөрийн хөтөлбөр болон дүрэмд орсон өөрчлөлтүүдийг албан ёсоор бүртгэсэн байна.