Нийслэл хотын хэмжээнд хаалттай байгаа авто замын мэдээллийг хүргэж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Их тойруугийн гудамж буюу Автоплаза төвийн уулзварын баруун талаас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хааж, "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажил явагдана.

Уг ажил нь 2021 оны 07-р сарын 07-ны 06:00 цаг хүртэл хийгдэх тул иргэд, жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөн, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу. 

/Жич: Доорх зурган дээрх улаанаар тэмдэглэсэн хэсэгт ажил явагдана./

Олимпийн гүүрэн доогуурх буцаж эргэлт буюу U-turn-ийг засварлах ажил хийгдэх үеэр хэрхэн, хаагуур зорчих зураглалыг хүргэж байна. Та бүхэн гүүрэн доогуур эргэхгүйгээр доорх зураглал дээрх цэнхэр сумны дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар