ЭМЯ: Сүүлийн хоногт 2231 хүнээс халдвар илэрч, 12 хүн нас барлаа

Коронавируст цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 11765  сорьцод шинжилгээ хийхэд 2231  хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 98050 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1289 нь Улаанбаатар хотод, 934 нь орон нутагт илэрчээ. 

Орон нутагт илэрсэн халдварын тохиолдлыг задалбал, 

  • Архангай аймагт 106
  • Баян-Өлгийд 14
  • Баянхонгорт 85
  •  Булганд 59
  • Говь-Алтайд 44
  • Говьсүмбэрт 11
  • Дархан-Уул аймагт 57 
  • Дундговь аймагт 57
  • Дорнодод 51
  • Завханд 76
  • Орхон аймагт 54
  • Өвөрхангайд 48
  • Сүхбаатарт 34
  • Сэлэнгэд 43
  • Увсад 32
  • Ховдод 25
  • Хөвсгөлд 85
  • Хэнтийд 53 тохиолдол бүртгэгджээ.

Коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн 24 цагийн хугацаанд 55-83 насны 12 хүн нас баржээ. Ковид19-ийн бус шалтгаанаар нас барсан хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. 

Харин өнгөрсөн хоногт 885 хүн эмнэлгээс, 301 хүн гэрийн хяналтаас гарч, нийт эдгэрсэн хүний тоо 64354 болж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12415 хүн эмчлүүлж байна. Тэдний 7967 нь хөнгөн, 3087 нь хүндэвтэр, 1140 нь хүнд, 221 нь маш хүнд байна.