ЭМЯ: 2642 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад 2642 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр  манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 85770  болов. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 2641 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах халдвар нэг бүртгэгджээ. Вакцинжуулалтад бүрэн хамрагдаагүй иргэд ихэвчлэн халдвар авч байна.  

Шинээр бүртгэгдсэн халдварын 1733 нь нийслэлд, 908 нь орон нутагт гарчээ. 

Орон нутагт гарсан халдварыг задалж үзвэл, 

  • Баян-Өлгийд 4
  • Увсад 2
  • Ховдод 18 
  • Завханд 63
  • Говь-Алтайд 64
  • Баянхонгорт 160
  • Архангайд 58
  • Булганд 44
  • Хөвсгөлд 58
  • Өвөрхангайд 78
  • Говьсүмбэрт 14
  • Төвд 19
  • Сэлэнгэд 67
  • Хэнтийд 76
  • Дорнод 20
  • Сүхбаатар 3
  • Дархан-Уулд 62
  • Орхонд 70 тохиолдол шинээр илэрлээ. 

Сүүлийн 24 цагт халдвар авсан 11 хүн нас барснаар Ковид19-ийн шалтгаант нас баралт 400 болж байна. Харин мөн хугацаанд нийт 512 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57 025 болж байна.

Одоогоор 9323 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 6338
  • Хүндэвтэр – 2830
  • Хүнд - 891
  • Маш хүнд – 189 хүн байна.