Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 15:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхээр болжээ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийх тул чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх чиглэл барьж буй аж.

Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэр УИХ-ын гишүүд үндэсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхгүй бол ноцтой асуудлууд үүслээ хэмээн мэдэгдэж байсан юм.