Египет улсын шүүх Шайма Ахмед хэмээх дуучин бүсгүйг “нийгмийн ёс суртахуунд муугаар нөлөөлсөн” бүтээл туурвисан гэж үзээд саяхан хоёр жил шоронд хорих ял оноожээ. Египет нь Исламын хатуу дэгтэй улсуудын нэг билээ. Дуучин бүсгүйн видео бүтээл Арабын энэ орны интернэт ертөнцөд дуулиан тарьж байв. Дуучныг өнгөрсөн сарын 18-нд баривчилж, шүүх хурал нь саяхан болсон юм.
Түүнчлэн Египетийн хөгжмийн уран бүтээлчдийн холбоо Шаймаг дахин тайзан дээр гарах эрхийг нь хассан байна.