С.Баярыг Элчин сайдын албаас чөлөөлөгдөх хүсэлтийг Засгийн газар дэмжжээ

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайд С.Баяр нь чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд өнгөрсөн долоодугаар сард гаргаад байсан билээ.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Элчин сайд С.Баярын өргөдлийг хэлэлцсэн байна. Түүний Элчин сайдын албаас чөлөөлөгдөх хүсэлтийг Засгийн газар дэмжжээ.

Харин түүнийг энэхүү өргөдлөө өгөхөөс өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газраас Элчин сайдаас нь эгүүлэн татах асуудлыг УИХ-д оруулаад байсан юм.