Маргааш Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулна

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшээд буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг нэр бүхий гишүүд гаргасан билээ. Тэгвэл энэ дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран маргааш нээлттэй хэлэлцүүлэг явуулахаар болсон байна.

Нээлттэй хэлэлцүүлэгт сонсгол хийх санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан гишүүд, өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг оролцуулах аж.