ЭМЯ: Шинээр 2386 хүн халдвар авч, 11 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 553 хүнээс шинжилгээ авахад 2386 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 80 733 болж буй. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1675 нь нийслэлд, 711 нь орон нутагт гарчээ. Орон нутагт гарсан халдварыг дэлгэрэнгүй танилцуулбал, 

Увс аймагт 11

Орхон аймагт 86

Хөвсгөл аймагт 22

Завхан аймагт 7

Булган аймагт 17

Сэлэнгэ аймагт 22

Ховд аймагт 10

Сүхбаатар аймагт 29

Архангай аймагт 59 

Дархан аймагт 32

Төв аймагт 65

Хэнтий 55

Дорнод аймагт 9

Баянхонгор аймагт 96

Говь-Алтай аймагт 45

Өвөрхангай аймагт 65 

Баян-Өлгий аймагт 70

Говьсүмбэр аймагт 12

Дундговь 60 аймагт  тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 11 хүн эндсэнээр Ковид19-ийн шалтгаант нас баралт 380 болж байна.

Харин 797 хүн эдгэрчээ. Улмаар нийт эдгэрсэн хүний тоо 57 822 боллоо.

Одоогоор 9346 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн – 5,826

Хүндэвтэр – 2,542

Хүнд - 794

Маш хүнд – 184 хүн байна.