ЭМЯ: Ковид19-ийн 2263 тохиолдол илэрч, найман хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад 2263 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр  манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 77573 болов.  Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Вакцинжуулалтад бүрэн хамрагдаагүй иргэд ихэвчлэн халдвар авч байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол их байна. 375 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаагаас 12-ынх нь биеийн байдал хүнд байна.  

Шинээр бүртгэгдсэн халдварын 1650 нь нийслэлд, 613 нь орон нутагт гарчээ. Тухайлбал, 

  • Баян-Өлгийд 8
  • Увсад 23
  • Ховдод 72
  • Завханд 15
  • Говь-Алтайд 97
  • Баянхонгорт 36
  • Архангайд 28
  • Булганд 7
  • Хөвсгөлд 17
  • Өвөрхангайд 45
  • Говьсүмбэрт и8
  • Төвд 3
  • Сэлэнгэд 24
  • Хэнтийд 13
  • Дорнод 32
  • Сүхбаатар 22
  • Дархан-Уулд 91
  • Орхонд 106 тохиолдол шинээр илэрлээ. 

Сүүлийн 24 цагт халдвар авсан  найман хүн нас барснаар Ковид19-ийн шалтгаант нас баралт 369 болж байна.
Харин  24 цагийн хугацаанд нийт 523 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57 025 болж байна.

Одоогоор 9323 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 5839
  • Хүндэвтэр – 2562
  • Хүнд - 766
  • Маш хүнд – 156 хүн байна.