Манай байгууллага "Монита" зохион байгуулаад, өрөөгөөр дүүрэн бэлэг. Гэвч "ундаа, чихэр, шоколад, түлхүүрийн оосор, сувинер..." гээд бараг бүгд адилхан бэлгүүд. Ямар сайндаа гурван хүн нэгэн зэрэг яг адилхан бэлэг авч байхав дээ. Би ч амихандаа тэднээс арай өвөрмөц бэлэг авч, "Монита"-гаа баярлуулчих санаатай хэдэн орой л дэлгүүр хэслээ. Гэвч яг тийм өвөрмөц, "WOW..." гэж дуу алдуулахаар бэлэг олж харсангүй. Зарим аятайхан бэлэг нь их үнэтэй юм. Өдөр бүр тийм өртөгтэй бэлэг өгнө гэдэг цалингаас цалингийн хооронд амьдардаг мань мэтэд ахдасан даваа юм билээ.
Харин саяхан фэйсүүкээр хэсч яваад өвөрмөц бэлэг худалдаалдаг нэгэн дэлгүүрийг олж мэдсэн юм. Ингээд уншигчдадаа хэрэгтэй болов уу гэдэг үүднээс энэхүү мэдээллээ та бүхэнтэй хуваалцаж байна.
1. Өөрийн гараар хийж бүтээдэг Тоторoгийн бяцхан цэцэрлэг
2. Монитадаа өгөх хамгийн түгээмэл бөгөөд шилдэг бэлэг аяга биш гэж үү. Тэгвэл энгийн нэгэн аяга биш өвөрмөц нь дэндсэн аяга энд байна шүү. Star wars C-3PO аяга
3. Сонирхолтой бөгөөд дурсамжтай PIN ART
4. Хүслийн талст
Таны монита энэхүү талстад хүслээ шивнээд ургуулна. Өнгө өнгөөр фосфортон ургах талстаа хараад баярлахгүй байна гэж үү.
5. Зөвхөн монитагийн бэлгэнд биш ямар ч хүнд, ямар ч үед өгөх сонгодог бэлэг бол үзэг. Гэхдээ энэ сонгодог бэлгийг сонирхолтой, өвөрмөц болгосон байна. Fidget үзэг
6. Та бусдаас өвөрмөц хамгийн сонирхолтой бэлэгний санаа хайж байгаа бол эвхдэг хутга шиг сам байвал яаж байна?
7. Эрэгтэй хүнд өгөх бэлэг ховор байдагтай санал нийлэх үү. Тэгвэл сугалсан залуугаа гайхшируулах хамгийн сайхан бэлэг байна аа. Цахилгаанаар ажилладаг спиннертэй асаагуур.
8.Тайвшруулагч гэрэл. Энэ бэлгэнд "ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ба ӨВӨРМӨЦ" гэдэг нэр яг тохирно.
9.Тэнцвэрт залуу. Таны монитагийн ширээн дээр энэ хөөрхөн залуу байвал яаж байна.
10. Hand spinner: Тайвшруулагч, төвлөрүүлэгч, стресс тайлагч үнэн зугаатай санагдлаа.
11. Монитагаар далимдуулаад хайраа илчлэх боломжтой юу? Хайрын шинэ санаанууд
12. Бүтээлч бэлэг. Нааж, хайчилдаг мөрөөдлийн байшин
13. "Гайхалтай" 2010-2060 он хүртэлх 50 жил үргэлжлэх календарь
14. Угсардаг 3D metal puzzle
15. Галт уулан агаар чийгшүүлэгч. Монитаг өвлийн улиралд зохион байгуулж байгаагийн хэргийг гаргаж улиралдаа тохирсон, өвөрмөц бэлэг байж болох юм.
16. Хамгийн сонирхолтой бэлэг. 1990-ээд он гарсаар энэ тоглоом их дэлгэрч билээ. Эрээд олддоггүй эрдэнэ чинь энд байна даа.
Эцэст нь эдгээр чамин бэлгүүдийг хаанаас авч болох вэ гэж үү?