Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөлөө

Монгол Улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (Ковид-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  •  Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  •  Айл хэсэхгүй байх
  •  5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
  •  Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
  •  Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
  •  Амны хаалт зүүлгэх
  •  Гарыг сайтар савандаж угаах
  •  1-1,5 метрийн зай барих
  •  Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
  •  Хүүхдэд А, С, Д амин дэм өгөх
  •  Сайн унтаж амруулах
  •  3-5 насныхан 10-13 цаг
  •  6-12 насныхан 9-12 цаг
  •  12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах
  •  Зөв хооллох
  •  Илчлэг сайтай хоол унд хэрэглэх
  •  Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
  •  Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
  •  Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
  •  Халуун бүлээн шингэн сайн уулгах
  •  Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
  •  Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
  •  Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцахыг зөвлөж байна. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам