ЭМЯ: Коронавируст халдварын 1177 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт 6248 сорьцод шинжилгээ хийхэд 1177 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 66447 болж байна. Халдварууд бүгд дотоодод бүртгэгдсэн.

Шинээр илэрсэн халдварын 867 нь нийслэлд, 310 нь орон нутагт бүртгэгджээ. 

  • Увсад 11
  • Баян-Өлгий 4
  • Ховд 8
  • Сүхбаатар 2
  • Архангай 29
  • Говьсүмбэр 9
  • Говь-Алтайд 12
  • Баянхонгорт 22
  • Хөвсгөл 23
  • Булган 13
  • Төвд 59
  • Өвөрхангай 9
  • Орхонд 50
  • Дархан-Уулд 19
  • Дорнодод 2
  • Хэнтийд 20
  • Сэлэнгэд 12 тохиолдол бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагт хоёр хүн эндсэнээр нийт нас баралт 313 болж байна. Харин сүүлийн хоногт 300 хүн эдгэрчээ.