Ирэх лхагва гарагт бүх нийтээрээ амарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар 9-ний өдөр орон даяар явагдана. Санал авах өдөр бүх нийтээрээ амрах бөгөөд дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ. 

  • согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
  • соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах;
  • гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглоно. 

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн Электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ.

Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 7-ныг дуустал үргэлжлэх бөгөөд нэр дэвшигч мөнгө, эд зүйл, эд хөрөнгө тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хоригложээ.