ЭМЯ: Коронавирусний халдварт 1189 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт 10000 гаруй сорьцод шинжилгээ хийснээс 1189 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Эдгээрээс 1187 тохиолдол нь ойрын хавьтлууд болон иргэдийн сайн дураараа өгсөн шинжилгээнээс илэрчээ. Харин нэг тохиолдол эрүүл мэндийн ажилтнаас, нэг тохиолдол зөөвөрлөгджээ. Тодруулбал, тавдугаар сарын 26-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэнээс халдвар илэрсэн. 

Шинээр илэрсэн халдваруудын 989 нь нийслэлд, 198 нь орон нутагт бүртгэгджээ. 

Орхон аймагт -17

Дархан-Уул- 12

Сүхбаатар- 20

Говьсүмбэр-3

Дундговь-3

Хөвсгөл аймагт- 29

Төв аймагт - 39 

Булган аймагт - 1

Сэлэнгэ аймагт - 3

Хэнтийд - 7

Баянхонгор- 14

Завхан- 3

Увс-4

Дорнод- 1

Говь-Алтай аймагт -15 тохиолдол бүртгэгджээ.

Нас баралтын тухайд, сүүлийн 24 цагт 13 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 301 болж байна. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 829 хүн эдгэрчээ.