1024 хүнээс Ковид19-ийн халдвар илэрч, хоёр хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт 9045 хүний шинжилгээний хариу гарч, 1024 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. 1023 тохиолдол нь ойрын хавьтлууд болон иргэдийн сайн дураараа өгсөн шинжилгээнээс илэрчээ. Харин нэг тохиолдол зөөвөрлөгдсөн байна. Тодруулбал, тавдугаар сарын 26-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг иргэнээс халдвар илэрсэн. 

Шинээр илэрсэн халдваруудын 883 нь нийслэлд, 140 нь орон нутагт бүртгэгджээ. 

Орхон аймагт -11

Өвөрхангай - 5

Хөвсгөл аймагт- 1

Төв аймагт -48

Булган аймагт - 15

Сэлэнгэ аймагт -9

Хэнтийд -4

Баянхонгор- 8

Завхан- 1

Баян-Өлгий- 7

Увс-18

Дорнод- 3

Говь-Алтай аймагт -5 тохиолдол бүртгэгджээ.

Нас баралтын тухайд, сүүлийн 24 цагт хоёр хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 288 болж байна. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 535 хүн эдгэрчээ.