Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Ковид19 халдварын эсрэг Синовак вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олголоо. Уг вакцин нь Sinopharm-ийн дараа ДЭМБ-аас ногоон гэрлээр зөвшөөрөл авч буй Хятадын хоёр дахь вакцин юм.
Синовакыг ийнхүү бүртгэлд оруулснаар цар тахлын эсрэг вакциныг дэлхий нийтэд жигд хуваарилах Covax хөтөлбөрт ашиглах болож нээгдэж буй. Хэд хэдэн улсад хийсэн туршилтаар Синовак вакцин нь халдвар Энэ вакциныг 18-аас дээш насныханд хоёроос дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тунг тарих ёстой аж. Вакциныг 18-аас дээш насныханд хоёроос дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тунгаар хийхийг зөвлөж байгаа юм. хийжээ.
Уг вакциныг Хятадаас гадна Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг оронд хэдийнэ тарьж эхлээд буй. Синовак компани тавдугаар сарын сүүлчээр 600 сая гаруй тунг дотооддоо болон гадаадад нийлүүлсэн тухай мэдэгджээ. Нийтдээ 430 сая гаруй тун Синовак вакциныг одоогоор дархлаажуулалтад хэрглээд байна.
Синовакын гол давуу талуудын нэг нь ердийн хөргөгчинд 2-8 градусын хүйтэнд хадгалах боломжтой ажээ.