Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилттэй “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх” төслийн 3 дугаар үе шатыг 2018-2023 онд хэрэгжүүлэхээр талууд харилцан санал солилцож, хурлын тэмдэглэлд өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөл, БОАЖЯ-ын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа болон холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон юм.
Төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т туссан жишиг төслүүдийг загвар болгон хэрэгжүүлнэ.