512 хүнээс коронавирусийн халдвар илэрч, таван хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 10 мянга орчим иргэний шинжилгээний хариу гарснаас 512 хүнээс нь коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 46448 болсон бол сүүлийн 24 цагт 1503 хүн эдгэрч, нийт 35773 хүн эдгэрээд байна. Шинээр бүртгэгдсэн 212 тохиолдын 464 нь Улаанбаатар, 48 нь орон нутагт илэрчээ. 

Орхон аймагт тав,

Сэлэнгэд долоо,

Хэнтийд нэг,

Төв аймагт гурав,

Өвөрхангайд 11,

Завханд долоо,

Говь-Алтайд 11,

Увсад гурван тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт таван хүн нас барж, нийт нас баралт 184 боллоо. Одоогийн байдлаар 4806 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2631 нь хөнгөн, 1506 нь хүндэвтэр, 548 нь хүнд, 121 нь маш хүнд байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.