УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Уг хоригийг нь Хууль зүй болон Төсвийн байнгын хороо өчигдөр хэлэлцээд хүлээж авахаас татгалзсан юм. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж мөн хүлээж авахаас татгалзлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 82.4 хувь нь хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн юм.