Челси клубынхэн Реал Мадрид клубыг 2:0 харьцаагаар хожин финалд шалгарлаа

Аваргуудын лигийн хагас шигшээ сүүлийн тоглолт урьд шөнө явагдлаа. Эхний тоглолтод Английн Манчсетер Сити клуб Фрацын ПСЖ клубыг нийлбэр дүнгээр 4:1 харьцаагаар буулган авч финалд үлдэв.

Мөн Английн Челси болон Испанийн Реал Мадридын хариу тоглолт явагдав. Эхний тоглолтод тэд 1:1 харьцаагаар тэнцсэн бол хариу тоглолтод Челси клубынхэн алдарт Стамфорд Бридж цэнгэлдэхдээ Реал Мадрид клубыг 2:0 харьцаагаар хожин финалд шалгарлаа.

Тоглолтын гоолын салхийг 28 дахь минутад Вернер нээсэн бол 85 дахь минутад Моунт гоолдон хожлоо улам баталгаажуулсан байна.

Челси клубын хувьд хамгийн сүүлд буюу 2012 онд Аваргуудын лигийн финалд шалгарч байсан бол Реал Мадрид 2018 онд финалд шалгараад зогсохгүй түрүүлж байсан түүхтэй.

Харин энэ удаад финалд Английн багууд өрсөлдөхөөр боллоо. Аваргуудын лигийн финалд нэг улсын багууд финалд шалгарч тохиолдол өмнө нь долоон удаа гарч байжээ.

Түүнчлэн Англи багуудын хувьд 2007, 2008 оны улиралд Манчестер Юнайтед-Челси, 2018, 2019 оны улиралд Ливерпүүл-Тоттенхам баг финалд тунаж байв.