Амралтын өдрүүдэд ажиллах PCR шинжилгээний цэгүүд

Засгийн газар, УОК-оос иргэдээ дархлаажуулах ажилд эрчимжүүллээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. 

Дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдах юм. Тавдугаар сарын 1, 2-ны бямба, ням гарагт шинжилгээний доорх цэгүүд ээлжлэн ажиллана.

Тавдугаар сарын 1-нд буюу бямба гарагт:
1. Баянгол дүүрэг - 13 дугаар сургууль
2. Чингэлтэй дүүрэг - 50 дугаар сургууль
3. Сонгинохайрхан дүүрэг - Таваншарын Номин агуулахын гадна талбай

Тавдугаар сарын 2-нд буюу ням гарагт:
1. Сүхбаатар дүүрэг - 31 дүгээр сургууль
2. Баянзүрх дүүрэг - Тэнгэр худалдааны төвийн гадна талбай
3. Хан-Уул дүүрэг - Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллана хэмээн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ.