Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 коронавирусийн халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 35979 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1328 нь дотоодын халдвар, 28 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.
1190 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Орон нутгийн хувьд 138 тохиолдол бүртгэгдсэн байна.
Ховдод 14
Завханд 10
Баянхонгорт 1
Говь-Алтайд 21
Өвөрхангайд 2
Хөвсгөлд 1
Архангайд 2
Сэлэнгэд 19
Хэнтийд 1
Төвд 21
Говьсүмбэрт 2
Дорноговьд 2
Сүхбаатар 2
Дорнодод 1 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 923 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 19642 боллоо. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай найман хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 110 боллоо.
Эмнэлэгт 4746 хүн эмчлүүлж байгаагаас 2591 нь хөнгөн, 1579 нь хүндэвтэр, 464 нь хүнд, 112 нь маш хүнд байна.