Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 56 гомдлыг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 4 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 56 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав. Өнгөрсөн долоо хоногт 1 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 55 гомдол шалгагдаж байна.

Мөн Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 68 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 1 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна. Одоогоор ажиллагаанд 67 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх газар