Монголын баг тамирчид “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох 26 эрхийн болзол хангаад байна. Энэ эрхийн тоо нэмэгдэх боломж бий. Учир нь олимп, паралимпын наадмын эрх олгох тэмцээнүүд ар араасаа зохион байгуулагдаж байгаа.
Тухайлбал, “Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн хамгийн сүүлийн эрхийн тэмцээн ирэх тавдугаар сарын 6-9-нд Болгарын Софи хотноо болно. Энэхүү олимпын чөлөөт бөхийн эрх олгох дэлхийн сүүлийн тэмцээнд оролцохоор Монгол Улсын таван бөх, гурван дасгалжуулагч Казахстан улсад бэлтгэл сургуулилтаа хийж байна.