Д.Цогтбаатар: Энэ сарын 30-нд 40,000 тун Спутник V вакцин ирнэ

Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник V вакциныг худалдан авахаар гэрээлсэн. Үүний эхний ээлжийг дөрөвдүгээр сарын 30-нд ирэхээр болжээ. Энэ талаар гадаал харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хаягаар дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр "40 мянган тун Спутник V вакцин дөрөвдүгээр сарын 30-нд ачигдаж, Инчеоноор дамжин Монголд ирэхээр болж" хэмээн твиттер хаягтаа мэдээлсэн байна.