ТЕГ-ын дарга асан Б.Хурц Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар түүнийг БНСАУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр нэлээн ноцтой мэдпээлийг олон нийтэд өгч байсан. Тэрбээр Л.Болд гишүүн рүү хандан "таныг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад Хойд Солонгосоос зэвсэг авах асуудал яригдсан. АТГ ч шалгаж байсан. Хойд Солонгост танаас болж хоёр хүн хүн цаазлуулсан. Та шударга хүн мөн үү. Би цааш нь ярих уу. Би хариулчих юм уу, гишүүд ээ айн?. Манай мөрдөн шалгах хэлтэс нэг давхарт ажилладаг. Тэдгээр залуусаа би одоо ч өмгөөлнө. Хэт хувийн зүйл ярьсанд уучлаарай. Та Хойд Солонгост 300 мянган ам.доллар төлөх естой шүү. Л.Болд БХ-ын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан” хэмээн хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Л.Болдын зүгээс “Улаан цайм ингэж гүтгэдэг байхгүй юу. Надад ийм зүйл байхгүй гэдгийг тогтоочихсон учраас би энд сууж байна. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү” гэдгээ илэрхийлсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Л.Болд дахин байр сууриа илэрхийллээ. Л.Болд гишүүн хэлэхдээ “УИХ дээр хэн нэг нь орж ирээд гэнэт “Та хүний аминд хүрсэн” гэж ярьж байна. Би байцаалт мэдүүлэг өгсөн. Хүн болгон над руу юу болсон бэ гэж асууж байна. Би тэнгэрт байгаа аав ээжийнхээ сүнсээр тангараглая. УИХ-ын гишүүдийг эвгүй байдалд оруулж байна. Тиймээс нийтийн сонсгол явуулах хэрэгтэй” хэмээн хэллээ.