Өнгөрсөн долоо хоногт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц оролцож, чамгүй сенсааци нийгэмд тарьсан. ТЕГ-ын дарга буюу онц хариуцлагатай, тусгай үүрэг гүйцэтгэж байсан тэрбээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж, нийт даяар цацагдах нэвтрүүлэгт орж, нууцын тухай яриаг цензургүй ярьсныг маш олон хүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой шууд холбон тайлбарлаж байгаа. Энэ хоёр өнгөрсөн сард нэг нэгэн рүүгээ ширүүхэн дайрч, олны дунд таавар үүсгээд байсан чухал сэдвүүдээр цочирдом мэдэгдэл хийцгээсэн. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлгийн зочноор оролцсон билээ. Ингээд түүний ярьсан ОНЦЛОХ эшлэлийг хүргэж байна.
1. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын яриаг бүтнээр нь үзсэн. Бүр цаасан дээр буулгаж үзсэн. Баталгаажуулж авсан юм. Би хоёрын хооронд юм хийдэггүй хүн шүү дээ.
2. Цензургүй ярианд Б.Хурцын ярьсан зүйлсийн дийлэнх нь худлаа. Гэхдээ үнэн юм ч ярьсан шүү хө. Үнэнээс нь эхлээд хэлэе С.Зоригийн асуудлаас болж, Эрдэнэтийн асуудлаас болж ийм байдал бий болсон гэж нэг үнэнийг хэлсэн. Хоёрдугаарт, Эрдэнэтийн цаана байдаг Эрдэнэбилэгтэй салшгүй холбоотой гэдгээ зөвшөөрсөн. Гуравдугаарт, Эрдэнэтийн асуудлаар хойшоо гарч, Оросуудтай уулзаж байсан ба энэ далд луйварт гар бие оролцсон гэдэг гурван үнэнийг хэлсэн. Би тэрэнд нь их олзуурхаж байгаа юм. Бусад нь бүгд худлаа.
3. Хамгийн худлаа ярьсан нь Ц.Нямдорж хууль зүйн сайдаар ажиллаж байх хугацаанд С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан ажлын хэсэг дөрвөн удаа өөрчлөгдсөн, мөн энэ хэрэгтэй холбоотойгоор 14 хүн цагдан хоригдож байсан гэж.
4. Тэр Д.Энхбатыг чинь баривчлаагүй миний ойлгосноор Францаас хулгайлсан.
5. Санжаасүрэн сүүлд хорихоос гарч ирээд амьдрал хүнд байна гээд харж үзээч гэхээр нь би нэг байр өгсөн шүү.
6. Д.Энхбатын хэргийг нууцаас гаргах ёстой.
7. Би ер нь 20-иод жил гүтгүүлж байгаа. Энэ бүхэн чинь 1996 онд Тагнуулын газар бас нэг хууль бус тагнан турших ажиллагаа явуулаад тэр ажлын хэсэгт нь Зориг, Одонбаатар, Дашбалбар, бид байсан. Энэ шалгасан хүмүүсээс 1998 онд Зориг алагдаад, 1999 онд Дашбалбар нас бараад би шалгалтын дүнг танилцуулж байгаад 50 хүний өмнө үхэх шахсаншдээ. Ийм нэг гайтай шалгалтад орсноос үүдэлтэй юм.
8. Захиалагчийг зарлаагүй байж, захиалгаар хүн алсан гэж байгаа нь энэ хэргийг цуцулах хангалттай үндэслэл болно.
9. Тагнуулын дарга байсан Батсайханы ярилцлага байна. Хүн амьны хэргийг улсын нууцад хамруулна гэдгийг би мэдэхгүй юм байна гэж хариулсан байна лээ шүү. Юуг нь нууцалдаг юм.Нууцлаж байгаа учраас би итгэхгүй байна. Захиалгаар хүн алсан хэрнээ захиалагчийг нь эд нар одоо хүртэл зарлахгүй юм. Захиалагчийг хэн нууж байгаа юм, эсвэл тагнуулынхан, эсвэл шийтгүүлж байгаа тал л нууж байгаа шүү дээ.
10. Дөрвөн удаа ажлын хэсэг нураасан хэргийг би хийгээгүй. Тагнуулынхан өөрсдөө хийсэншдээ.
11. Эрдэнэт гэснээс Эрдэнэтэд Б.Хурц өөрөө маш их сонирхолтой хүн. Тэр Эрдэнэбилэгтэй хуурай ах дүү. Хамтын компани нь ч байдаг. Эрдэнэбилэг болон Хурцын гэр бүлийн хүний компани байгаа шүү. 2006 онд байгуулагдсан.
12. Намайгг аргалах гэж зөндөө гүйсэншдээ. Та Эрдэнэтийн дэд захирлаар өөрийнхөө хүнийг тавчих гэж хүн санал болгосон.
13. Хурцыг шалгах асуудал зөндөө бий шүү. Ямар даалгавраар яагаад Оростой очиж уулзсан юм. Яагаад хамтарсан байгууллагаа төлөөлж Монголын тагнуулын байгууллагын дарга тэр ажиллагаанд оролцсон юм. Яагаад УИХ-ын гишүүдийн шалгалт орж байхад гишүүдийг зогсоох гэж материал барьж гүйсэн юм.
14. Хурцыг шалгах ёстой. Хэний даалгавраар яагаад явсан юм. Яагаад УИХ-аас нуусан юм. УИХ-аар батлагдсан гэрээ хүчин төгөлдөр байсаар байхад Засгийн газрын хуралдаанаар ороогүй байхад яагаад дөрөвдүгээр сард анхны төлбөрүүд хийгдэж эхлэсэн юм.
15. Ян очиход ойр зуурын хэрэглээнд гэж тав, арван цаас өгсөн юм. Би мөнгө авсан нь үнэн. Тэрийг нуух юм байхгүйшд.
16. Хаана ч шалгасан би 1990 онд Хятад яваагүй гэдгийг батална.