БНХАУ-ын Донгуан хотноо Азийн марафоны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн өчигдөр боллоо. Уг тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон ОУХМ Цэвээнравдангийн Бямбажав 2 цаг, 16 минут 14 секундын амжилтаар хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин энэ уралдаанд хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосон байна.
Энэтхэгийн тамирчин Гопи Тонакал түрүүлж, марафоны төрөлд тивийн аварга цол хүртсэн анхны энэтхэг гүйгч болсон юм. Харин мөнгөн медалийг Узбекистаны шилдэг тамирчин Андрей Петров 2 цаг, 15 минут, 51 секундын амжилтаар хүртлээ.