ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгальмаа: Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 12326 хүнд шинжилгээ хийхэд 206 хүнд коронавирусын халдварын тохиолдол илэрлээ. Дотоодод халдвар авсан 204 хүн байна.
Эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр хүртгэгдсэн. Орон нутагт нийт 13 тохиолдол батлагдлаа.Сүүлийн хоногт 152 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,722 боллоо. Завхан аймгийн Шилүүстэй суманд дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар тус аймагт бүртгэгдсэн зургаан тохиолдол бүгд эдгэрлээ. Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай гүйцэтгээд Улаанбаатар руу хөдөлсөн байна.
Өнөөдрийн байдлаар нийт 1,419 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,218, хүндэвтэр 183, хүнд 14, нэн хүнд 4 хүн байна” гэв.