МАН-ын 28-р их хурал өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар Бага хурлын гишүүдийг сонгох юм. Уг нь хуваарь ёсоор өчигдөр энэ асуудлыг хэлэлцэх байсан ч намын удирдлагууд Бага хурлын гишүүдийн сонгох асуудалд саналаа нэгтгэж чадаагүй учир нэг өдрөөр хойшилжээ.
Их хурлын дараа Бага хурлын анхдугаар хуралдаан болох аж. Хуралдаанаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, генсек, бүс хариуцсан нарийн бичгийн дарга нарыг сонгох юм байна.