МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлж байгаа бол заалнаас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэрийг дэвшүүлсэн юм. Дээрх дөрвөн нэр дэвшигч намын даргад өрсөлдөх эсэхээ индэр дээрээс илэрхийлэхэд, МАН-ын гишүүн Н. Дэмбэрэл, Ж.Мөнхбат нар нэрээ татаад байна.
Ингэхдээ Ж.Мөнхбат намын гишүүддээ хандаж “Чуулганы танхимд Ерөнхий сайдтай муудалцсандаа намынхаа мянга, мянган гишүүдээсээ уучлал гуйж байна. Хариуцлага хүлээхэд би бэлэн. Харин Ерөнхий сайд намаа муухай харагдуулж, Ерөнхий сайдын индрээс хэрэлдсэнийхээ төлөө хариуцлага хүлээсний дараа би хариуцлага хүлээнэ. Цэргийн тушаалаар намыг удирддаг биш зөв бодлого зөв үзлээр намыг удирддаг намын даргатай болохыг хүсэж байна” гэлээ.