МАН-ын 28-р Их хурал үдээс өмнө намын даргын улс төрийн илтгэлийг сонсч, төлөөлөгчид жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн. Харин үдээс хойш гурван асуудлаар 1300 гаруй төлөөлөгч салбар хуралдаанд хуваагдаж оролцож байна. Тодруулбал,
“Монгол Ардын Намын дүрмийн шинэчлэл” салбар хуралдаан /Соёлын төв өргөө/
“Монгол Ардын Намын Хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл” салбар хуралдаан /Тусгаар тогтнолын ордны Их танхим/
“XXVIII Их хурлаас гарах уриалга” хэлэлцэх салбар хуралдаан /Тусгаар тогтнолын ордны Бага танхим/-д хуралдаанаа эхлүүлээд байна.
Эдгээр хуралдаан 17.00 цаг хүртэл үргэлжилж, өнөөдрийн арга хэмжээ өндөрлөх юм.