Монгол улс хилээ нээхээр төлөвлөж байна

2021 оны 05 дугаар сарын 01-нээс хилээ нээхээр төлөвлөж, бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар Монгол Улсын  Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. Тэрээр “Дотооддоо халдварын тоо нэмэгдэхгүй, дархлаажуулалт хэвийн үргэлжилж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага  халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж  чадвал хилээ нээхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг баруун, зүүн бүсийн хилийн боомтуудад ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийсэн.  Хил нээх нь дан ганц манай улсаас хамаарахгүй, бэлтгэлээ хангаж, тооцоо судалгаа гаргахаар ажиллаж байна. Хилийн орчимд халдвар хамгааллын нөхцөлийг сайжруулж эхэлсэн” гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.