ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.
(2021.02.15-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1622 дуудлага ирснээс 775 нь яаралтай тусламж, 798 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 3883 хүн мэдээлэл авчээ. ЭХЭМҮТ-д 47 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 125 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 241 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган, амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам