Гэмтлийн эмнэлэг нисдэг тэрэгний зогсоолоо ашиглаж эхэллээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төв яаралтай түргэн тусламжийн үед нисдэг тэрэг ашиглаж байх зорилгоор гаднаа нисдэг тэрэгний зогсоолтой болсон. Энэхүү зогсоолыг өнөөдөр анх удаа ашиглаж өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг буулгалаа. Цаашдаа авто замаар тээвэрлэх боломжгүй өвчтөнийг нисдэг тэргээр тээвэрлэн яаралтай түргэн тусламж үзүүлэх юм байна.