Зүрх шимшрэм энэхүү постыг хүсэн хүлээсэн үрээ алдсан нэгэн аав өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. Түүний эхнэр аймгийнхаа эмнэлэгт амаржихаар очсон ч эмч нарын хайхрамжгүй байлаас болж, эрүүл саруул тээсэн хүүхдээ алдсан гэнэ. Ингээд түүний постыг бүрэн эхээр нь хүргэж байна:
Тэрээр "Би Төв аймгийн жирийн нэгэн иргэн, өрхийн тэргүүн. Энэ бол миний эхнэрийн гар. Арван сар хүлээсэн үрээ өчигдөр шөнө 03:00 цагийн үед алдлаа. Ус нь гарч эхлээд 11:00 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Сав нь гүйцэт нээгдээгүй, дээр нь эхэс буруу байрлалтай эмэгтэйг сэдэлт өгч төрүүлнэ гээд шөний 03:00 цаг хүртэл бүхэл бүтэн 15 цаг өвдүүлээд эцэст нь эрүүл бойжижи байсан үрийг минь үгүй хийлээ. Эхнэр маань хэд хэдэн удаа хийсвэрээр төрмөөр байна гэхэд загнаж ууралсаар байгаад ийм зүйлд хүргэсэн эмч хамт олонд гомдолтой байна.
Толгойноос нь соруулж гаргана гээд 4-5 удаа оролдоод чадаагүй. Зулай нь харагдсаар л байсан. Тэр багаж нь ч урьд нь ажиллаж байсан үгүйг мэдэхгүй. Эмч, сувьлагч нар байсан. Дараа нь аймшигтай яргын гэмээр төмрөөр хэд хэдэн удаа татаж, хайчаар хүртэл хайчилж байсан. Эхнэр маань гараа урагдтал төрхийн сандал дээр тэмцсэн. Эцэсийн мөчид эмч нар хийсвэр хийлгэе гээд дуудсан боловч амжилгүй үр маань бүтсэн. Шөнийн 03:00 цагаас 06:00 цаг хүртэл эхнэрт минь дотуур оёдол тавьсан бөгөөд одоо хавдар, хаван цустайгаа холилдон эмнэлгийн орон дээр гашуудаж байна. ТА НАР ЯАЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ГЭЖ БАЙНА. ХОЁР ХОНОГ ӨНГӨРЛӨӨ. ХАРИУ АЛГА" гэжээ.