Өнөөдөр Тагнуулын ерөнхий газраас С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц болон Мөрдөн байцаах хэлтсийн дарга Бархасбадь нар сэтгүүлчдийн асуултад харилусан юм.
.jpg)
ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц:
-Ц.Нямдоржтой холбоотой 42 хуудастай баримт алдагдсан хэрэг гарч байсан. Энэ материал тагнуулын байгууллагаас алдагдаж байсан гэдэг. Энэ үнэн үү?
-Ц.Нямдорж гадны тусгай албатай холбоотой байсан уу үгүй юу гэдэг асуудал л даа. Энэ асуудлаар генерал Баатар гомдол гаргасан. Уг асуудалтай холбоотойгоор Тэргүүн дэд дарга, бригадын генералаар ахлуулсан ажлын хэсэг гарч энэ хэргийг шалгасан байгаа. Үүнийг одоо нууцлалын зэргээс гаргахад бэлэн болчихсон. Гадны тагнуултай холбоотой хэрэг өөрөө их хэцүү. Бид энэ асуудлаар баримтат кино хийж гадны тусгай албадаас сэрэмжлүүлэх хэрэгтэй юм байна.
-Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Ц.Нямдорж түүний хүү Анхбаяртай холбоотой маш ноцтой баримтыг дэлгэлээ. Энэ асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргах уу. Захиалагч гээд байгаа хүн нь улс төртэй холбоотой хүн болохоор тагнуул цагдаа гээд өргөн бүрэлдэхүүнээр хөдлөөд байдаг юм уу. Захиалагчийг нь яагаад зарлаж болдоггүй юм бэ?
-Захиалагчийг зарлана гэж амар юм ярих юм . Хүүхэд нь хуурай дүү нь гээд хоёр Анхбаяр байгаа. Энэ хоёр нь мөнгө угаасан байж болзошгүй болон бусад асуудлаар шалгахаар хуулийн байгууллагатай хамтрах санал тавиад гурван сар болж байна. Хуурай дүү Анхбаяр холбоотой оффшорын асуудал ч байгаа гэсэн мэдээлэл надад ирсэн. Цахилгаан станцын Анхбаяр шүү. Эдгээрийг би шалгах болно.
Мөрдөн байцаах хэлтсийн дарга Бархасбадь:
Захиалагчийг ил болгох гэж асуудал яригдаад байгаа. Энэ гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид холбогдох хэрэг нь нотлогдоод шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Одоо мөрдөн байцаалтын ажил үргэлжлээд, захиалагчид холбогдох хэрэг нь дуусаагүй байгаа. Гэтэл мөрдөн байцаалтын ажил дуусаагүй байхад хэрэгт холбогдох бүх материалаа гаргаад тавьчихвал энэ хэргийн хувь заяа яаж шийдэгдэх вэ. Тэгээд ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөн шалгах ажиллагааны үйл явц төлөвлөлт баримт сэлтийг бүгдийг мөрдөгч нууцлах үүрэгтэй. Хэрвээ задруулбал эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. Дуусаагүй байна. Баримтаа гаргаж тайлбарлах боломжгүй, бидний дараагийн үйл ажиллагаанд саад учирна.
-Ц.Нямдорж энэ хэргийг ахуйн сэдэлтэй хэрэг гэж батлаад байгаа. Тодорхой улс төрийн бүлэглэл энэ хэрэг дээр хаалт дарамт үүсгээд байна уу?
-Ц.Нямдорж хоёр хэрэг л ярьж байгаа. С.Зоригийн хэрэг, Эрдэнэт. Өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй. Энэ хэрэг нь Эрдэнэтээс үүдэлтэй байх магадлал өндөр.
-Хууль зүйн сайд цагдаагийн дарга нарыг байлгаж байгаад С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлах ёстой гэсэн. Өнөөдөр энэ хэрэгтэй хобоотой тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж байгаа тэгэхээр хууль зүйн сайд тагнуулын газрын даргын хоорондын зөрчилдөөн харагдаад байна. Хууль зүйн сайд цагдаагийн дарга нарт үүрэг өгчихсөн байхад тагнуулийн ерөнхий газрын даргаас хууль зүйн сайдын хууль бус үйлдлүүдийг зарлачихлаа. Нэг ёсондоо та дайн зарлачихлаа л даа. Энэ асуудалд та бэлэн байгаа юу?
-Хуулиараа л явна шүү дээ.