Ц.Нямдорж: Б.Хурц энэ мэдээллийг хийснээрээ өөрийгөө илчилчихлээ, ТЕГ-ын даргыг би солино

ТЕГ-аас С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан өнөөдөр нэгэн ноцтой мэдэгдлийг хийсэн. Энэхүү хэргийг шалгах ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дөрвөн удаа тараасан зэргээр ТЕГ-ын дарга Б.Хурц эл хэргийн талаар анх удаа ам нээгээд байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

Тэрээр "Би Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийн өмнө жаахан бадамлаж асдаг тэр л болж байгаа юм болов уу гэж бодож байна, би УИХ дээр байр сууриа хэлсэн. Тэр бүлэглэлийн гол хүн нь Б.Хурц өөрөө. Би өнөөдөр ЦЕГ-ын даргад санал оруулна. Нэг цагийн дотор энэ асуудлыг шийднэ. Цаашдаа олон ийм асуудлыг яаралтай шийднэ.

Миний хүү Н.Анхбаярын тухай нэг асуудал гараад учир нь олдсон. Тэр 42 сая төгрөгтэй холбоотой.

Анхбаярын нэг мэдээлэл гараад учир нь олдоод олон нийт ойлгосон. Хурц С.Зоригийн хэрэгт хүмүүсийг мөчид баримтаар хилсээр шийтгүүлсэн дээ сандарч байгаа. Хурцын хийж байгаа мэдээлэл цэвэр улс төрийн зорилготой. Намайг гадаадын тагнуул биш гэдгийг шүүх нотолчихсон. Дорлигжав, Н.Алтанхуяг хоёр надад ямар ч хамаагүй. Ер нь бол Хурц их сандарч байна. Хууль хяналтын байгууллага толгой дээр гарсан гэж яриад байгаа нь учиртай. Хурцыг би Ж.Эрдэнэбат дээр энэ намайг тагнаад байна гэж дагуулж орсон. Тагнуулын Ерөнхий Газрын даргыг би солино. Хурц өнөөдөр энэ мэдээллийг хийснээрээ өөрийгөө юу хийдэг хүн бэ гэдгээ илчилчихлээ. Хурцыг жилийн өмнө өөрийн хүсэлтээр ТЕГ-ын даргын ажлаа өг гэж хэлж байсан. Би ямар ч хамгаалалт авахгүй. Хэрвээ хамгаалалт авна гэж айж байсан бол энэ ажлыг эхлүүлэхгүй байсан. Өөрийнхөө мэдлийн хүрээнд хуйвалдааны сүлжээнд орсон цагдаагийн байгууллагыг цэвэрлэнэ. 

С.Зоригийн хэрэгт Цагдаагийн байгууллагаас төлөөлж орсон хүмүүсийг би солиулна. Захиалагчийг нь тэрийг Б. Хурц мэддэггүй юм аа. Захиалагчийг би зарлахгүй. Миний гарын үсэгтэй зүйл байна уу наана чинь. Надтай холбоотой зүйл ерөөсөө байхгүй. ТЕГ-ын дарга Б.Хурц хүмүүсийг хилсээр шийтгүүлсэн явдал нь сөхөгдөх вий гэдгээс айж байгаа. Тэр захиалагчаа олоод баримтаа гаргаад хэлбэл надад хэлэх зүйл байхгүй. Энэ бол цэвэр улс төрийн захиалга. Би хэрвээ гадаадын тагнуул  байсан бол намайг шийтгэх нь яасан юм бэ. Тодруулбал, шүүхийн хоёр шатны шийдвэр миний өрөөнд бий. Б.Хурцын ард нам дамжсан бүлэглэл бүрэн бүрэлдэхүүнээрээ бий. Энэ бол дөнгөж эхлэл.  Би сая Н.Алтанхуягт утсаар хэллээ. “Тэр бүлэглэлийнхээ учрыг олоорой” гэж хэлэхэд тэрээр инээж байна лээ. Ер нь бол Б.Хурц нарын хүмүүс сандарч байгаа юм байна. Наад тагнуулын байгууллага чинь хоёрхон л үүрэгтэй. Гадаад тагнуул, сөрөг тагнуул хийдэг эрх үүрэг бүхий газар. Гэтэл өнөөдөр гадаадыг тусгайлан шалгадаг байгууллагын дарга ажлаа өгөхийн өмнө хууль бус мэдээлэл хийлээ. ТЕГ-ын даргыг солино" гэлээ.