Тагнуулын ерөнхий газраас С.Зоригийн хэргийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц:
"Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгасан байдаг. Ямар санаа зорилготойг би мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг. Энэ хэрэг дээр хамгийн сүүлд 2015 онд УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан баг ажиллаж байсан. Аюулгүйн зөвлөлийн мэргэжлийн улсуудыг тогтвортой ажиллуулах зөвлөмж байдаг. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болохоороо л энэ ажлын хэсгийг тараадаг. Дөрвөн удаа тараасан байдаг. Улстөрийн зорилготой. Ц.Нямдорж сайд болохоороо ТЕГ-аар оролддог. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Ц.Нямдорж гэдэг хүн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн машруттай бүлэглэлд байдаг. Энэ бүлэглэл бол хүчтэй. Энэ бүлэглэл өөрсдөө Эрдэнэттэй холбоотой, маш их бизнес шахаа хийдэг..." гэлээ.
ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь:
"1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг бусдад алагдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн. Энэ хэргийн талаар ард түмэн мэдээлэлтэй. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэг нь зохиомол хэрэг байсан тухай бичих боллоо. Тиймээс бид үнэн бодит мэдээллийг хүргэхээр прокурорт хандсаны үндсэн дээр энэхүү мэдээллийг хийж байна. Монгол Улс өнөөдөр эрхзүйт улс. Нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн энэ хэрэг хилс, хэлмэгдүүлсэн хэрэг байна гэж мэдээлж байгааг залруулах хэрэгтэй".
Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц:
"Цэндийн Нямдорж гэж хүн гадны тусгай албатай холбоотой байсан уу, үгүй юу. Энэ хэргийг бид буцаж шалгасан. Энэ хэргийг бид нууцлалын зэргээс гаргаж болохоор болсон гэж үзэж байгаа. Гадны тагнуултай холбоотой хэрэг өөрөө их хэцүү. Бид энэ асуудлаар баримтат кино хийж гадны тусгай албадаас сэрэмжлүүлэх хэрэгтэй юм байна.
42 баримт алдагдсан нь үнэн. Тиймээс энэ хэргийг бид шалгаж байгаа. Хүүхэд нь Анхбаяр, хуурай дүү Анхбаяр гэж хоёр Анхбаяртай Ц.Нямдорж гэж хүн холбогдож байгаа. Нэг Анхбаяртай холбоотой офшорын асуудал яригдаж байна. Энэ нь хүү биш хуурай дүү Анхбаяр нь офшорын асуудалтай холбогдоод байгаа шүү. С.Зоригийн хэргийн захиалагчид холбогдох хэрэг дуусаагүй. Хэргийг шалгаж дуусаагүй байхад хэргийн материалыг ил гаргаад тавьчихвал юу болох билээ. Баримтаа гаргаад тавих боломжгүй. Ц.Нямдорж гэж хүн хоёрхон л асуудал ярьж байгаа. Өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй. У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа, өөрийнх нь амь насанд халдах гээд байх шиг байна гэсэн гомдол манайд ирүүлсэн. Түүнийг нь бид шалгасан. Тодорхой хүн дагасан гэдгийг нь бид холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн. С.Зоригийн хэргийн талаар тодорхой хугацааны дараа бүгд нээлттэй болно. С.Зориг гэдэг хүн хоёрхон юм ярьдаг. Эрдэнэт, С.Зоригийн хэрэг гээд. Өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй байсан хүн" гэлээ.