Эрдэнэт үйлдвэр гэр хороололд амьдардаг ажилтан, өндөр настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хүмүүстээ түлшний үнийн хөнгөлөлт олгож эхэллээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээнд заасны дагуу өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор жил бүр ийнхүү түлшний үнэнд хөнгөлөлт үзүүлдэг. Өнгөрсөн жил 2368 өрхөд түлш авахад нь зориулж 213,1 сая төгрөг олгосон бол энэ жил 2327 өрхөд 209,4 сая төгрөг олгох юм.