Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийнхэн төв корпуст 1А болон 1-9-р тээрмийг зөөлөн асаалтын горимоор ажиллуулах зориулалт бүхий хувиргагч шинээр суурилуулж байна. Швейцарь улсад үйлдвэрлэсэн АВВ маркийн 6 мВт чадалтай хувиргагч Эрдэнэт үйлдвэрт анх удаа тавьж байгаа бөгөөд тохируулгын ажлыг БНХАУ-аас мэргэжилтнүүд гүйцэтгэх юм. Энэ нь өмнө үйлдвэрлэлд ашиглаж байсан, Украйн улсад үйлдвэрлэсэн зөөлөн асаалтын тоног төхөөрөмжтэй харьцуулахад тээрмийн ачааллаас хамааруулан зөөлөн зогсоох нэмэлт функцтэйгээрээ онцлог, давуу талтай. Хурдтай эргэж буй тээрмийг огцом зогсооход хуяг эвдэрдэг. Харин энэхүү хувиргагч ашиглалтад орсноор тэрхүү эрсдэл буурах юм. Хүдэр баяжуулах үйлдвэрлэлд зөөлөн асаалтын систем чухал үүрэгтэй. Үүнийг Өөрөө нунтаглах хэсэгт ч тавьж туршихаар яригдаж байна.
Мөн тус хэсгийн инженерүүд өөрсдийн хүчээр Ган бөөрөнцгийн цехэд системийн автоматжуулалт анх удаа хийж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.