Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан “Эрдэнэт цогцолбор" дээд сургууль, 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн шилдэг элсэгч, багш, оюутнууддаа тэтгэлэг гардууллаа. Энэ үйл ажиллагаанд тус сургуулийн Цахилгаан систем автоматжуулалт ангийн 2003 оны төгсөгч, УИХ-ын гишүүн Д.Батлут, ангийн дарга Н. Гансүх, Орхон аймаг дахь “Капитрон” банкны захирал Ё.Оюунчимэг болон эрдэмтэн багш нар, ажилтан, оюутнууд оролцов.
Нээлтийн үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит тэтгэлгийг 3.2 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй суралцаж, захирлын нэрэмжит хуудсанд 4 удаа дараалан бичигдсэн, Цахилгаан систем автоматжуулалт-4 ангийн оюутан М.Азжаргал, Б.Ганцоож, Цахилгаан систем автоматжуулалт-3 ангийн оюутан Б.Нарангарав, Мэдээллийн технологи-3 ангийн оюутан Т.Буянхишиг, М.Амарзаяа, Б.Батхүлэг нарын 6 оюутанд сургалтын төлбөрийн 60% хөнгөлөлтийг олгосон бол Авто инженер-4 ангийн оюутан Б.Бүдбазар, Г.Тэмүүлэн, О.Амаржаргал, Цахилгаан систем автоматжуулалт-3 ангийн оюутан Г.Одмаа, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж-4 ангийн оюутан С.Сундуйжанцан, Мэдээллийн технологи-4 ангийн оюутан Л.Чимэддорж, Э.Бямбасүрэн, Мэдээллийн технологи-2 ангийн оюутан Б.Ганбат, Механик инженер-4 ангийн оюутан М.Насанбаяр, Механик инженер-3 ангийн оюутан А.Даржаа, Б.Чойжамц, Уул уурхайн ашиглалтын технологи-3 ангийн оюутан Д.Бямбарагчаа, Ашигт малтмал баяжуулалтын технологи-4 ангийн оюутан М.Маралмаа нарын 13 оюутанд сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлт, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Ахлах сургуулийн 12-р ангийн сурагч А.Номин-Эрдэнэ, С.Энхсаруул нарт сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлтийн батламж гардууллаа. Мөн “Монгол 21” сангийн тэтгэлгээр "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн багш И.Оюунтуяа, Ашигт малтмал баяжуулалтын технологи-4 ангийн оюутан Б.Чимэглхам, Цахилгааны инженер-2 ангийн оюутан Э.Долгормаа, “Капитрон” банкны тэтгэлгээр Цахилгааны инженер -2 ангийн оюутан П.Ганзаяа, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн 2003 оны төгсөгчдийн нэрэмжит тэтгэлгээр Цахилгааны инженер-1 ангийн оюутан Б.Билгүүн нар суралцана. Харин “Шилдэг видео цахим” хичээлийн уралдааны тэтгэлгийг Суурь шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор С.Цээлэй, Эрчим хүч мэдээллийн технологийн тэнхимийн багш А.Түвшинжаргал, Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Ч.Баасанжаргал нар тус тус хүртэв. 2020-2021 оны хичээлийн жилд тус сургууль, бакалаврын зургаан хөтөлбөрт 80 оюутан шинээр элсэж, долоон хөтөлбөрт өдрийн ангид 424, эчнээ ангид 76 оюутан, нийт 500 оюутан, магистрын зургаан хөтөлбөрт 24 оюутан, ахлах сургуулийн 9,10, 11, 12-р ангид 90 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа нээж байна.