“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэгт ирэх сарын сүүлчээр АНУ-ын “Metso” компанийн МР-800 бутлуур суурилуулах юм. Одоогоор бэлтгэл ажил хийж байна. МР-800 нь цагт 650 тонн хүдэр бутлах хүчин чадалтай, орчин үеийн өндөр бүтээмжтэй, автоматжуулалт сайтай бутлуур юм. Ажлын бүтээмж, бутлалтын зэрэг өндөр учраас бутлагдсан хүдрийн бүхэллэгийн хэмжээг бууруулах, улмаар тээрмүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлэх давуу талтай. Ийнхүү, бутлуурыг шинэчилснээр нэмэлт орлого олох, өртөг зардлыг бууруулах томоохон ач холбогдолтой юм. Хуучин бутлуур нь ОХУ-д үйлдвэрлэж, 20-иод жил ажилласан бөгөөд, хүчин чадлын хувьд адил ч сэлбэг хэрэгслийн олдоц тааруу, өндөр зардалтай, бүтээмж багатай учраас ийнхүү шинэчилж байгаа юм. Шинэ бутлуур угсарч, суурилуулах ажлыг манайхан бие даан гүйцэтгэнэ. Цар тахлын улмаас шеф инженерүүд ирж амжихгүй тул үйлдвэрлэгчээс онлайнаар заавар зөвлөгөө авч угсарч, суурилуулах юм. Өнгөрсөн жил энэ хэсэгт МР-800 бутлуур суурилуулсан бөгөөд бүтээмжтэй, сайн ажиллаж байна.