Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа " 11 цагаас хойш Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид тухайн голомтын ойрын хавьтлын 53 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улсын хэмжээнд Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 13, Дорноговь аймагт 1, Говьсүмбэр аймагт 1, Сэлэнгэ аймагт 41, УБТЗ-ын харъяа 4, Улаанбаатарт 14 нийт 85 тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 518, эдгэрсэн 335, ажиглалтад 23, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ-д 176 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 140 хүн, хүндэвтэр 35 хүн, хүнд 1 хүн байна.
Нэг зарлах зүйл байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний 17:00 цагаас 11-ний өдрийн 03:00 цагийн хооронд Сүхбаатар дүүүргийн 8-р хорооны Арслантай гүүрний баруун хойд, Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах "Говь Гурван Сайхан" буюу GGS караокегаар үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119, 80086829 дугаарын утсаар холбоо барьж ирж шинжилгээнд хамрагдана уу" гэв.