Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан зарлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ. Шинэ сайд нар өнөөдөр тамгаа гардаж ажлаа эхэллээ.

Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаны бүх шатанд хариуцсан ажилдаа эзэн болж, салбар бүртээ сахилга дэг журмыг чандлан сахиж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээлч, хариуцлагатай, шийдэмгий, шуурхай ажиллахыг үүрэг болгосон юм. Тэрээр өнөөдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаанаа зарлалаа.

Өргөтгөсөн хуралдаан 12 цагаас Төрийн ордонд эхэлж, Засгийн газрын гишүүдээс гадна дэд сайд нар, яам, агентлагийн удирдлагууд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.