УИХ дахь МАН-ын хуралдаж, сайдад нэр дэвшигчдийг баталгаажуулж, нэрсийг нь Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга болон АТГ-т итгээжээ. Хуулийн дагуу сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөс гадна АТГ-т танилцуулж, эрх ашгийн зөрчилтэй эсэхийг нь тогтоолгодог юм. Ерөнхийлөгч болон АТГ-аас хариу ирсэн тохиолодолд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлдэг. Өнөөдөр хариу ирсэн тохиолдолд Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.
Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчид:
Шадар сайдад Ө.Энхтүвшин
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг
Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат