Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрээс танилцуулья. Тодруулбал,
2021 онд нэр бүхий 24 аж ахуйн нэгж 30 хоногийн буюу нийт 120 мянга 350 тонн түлш, шатахууны нөөц бүрдүүлэхээр тогтлоо.
Энэ онд 22 аж ахуйн нэгж А-80 автобензин 6,000, АИ-92 автобензин 42,000, дизелийн түлш 80,700, ТС-1 онгоцны түлш 4,300 тонны нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт 133 мянган тонноос доошгүй хэмжээнд барьж байна.
2019 оны 8 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд 1,443,809 тонн шатахуун импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар буурчээ. Энэ нь Ковид-19 цар тахалтай холбоотой юм.