ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван салбар лабораторид нийт 1408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн өнөөдөр 59 настай нэг эмэгтэй эдгэрч, сувилалд шилжжээ. Нийт батлагдсан 311 тохиолдлоос 302 буюу 97 хувь нь эдгэрсэн байна. тэдгээрээс бүх эмчилгээ, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 281 хүн, гэрийн ажиглалтад 13, сувилалд есөн хүн байна. Өчигдөр ХӨСҮТ-д нэг эмэгтэй амаржиж, хүүтэй болжээ.. Энэ хүн Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн аж.