2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дууслаа. Бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн ИТХ-д МАН-ын 34, АН-ын 11 төлөөлөгч ажилласан юм.
Нийслэлийн ИТХ бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлаа ингэж дүгнэжээ.
- Агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан.
- УБ хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан.
- Налайх, Сонсголонгийн зам, Олимпийн шинэ гүүр барьсан
- 77 цэцэрлэг, 33 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн 12 цогцолбор ашиглалтад оруулсан.
- Эмнэлгийн долоон барилга барьсан.
- 63 байршилд ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулсан.
- Иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах бодлогын баримт бичиг баталсан.
- Морингийн даваа орчимд 2030 он хүртэл 5000-10000 гэр бүл суурьших бүс хөгжүүлэх төсөл эхэлсэн.
- 514 айлын газар чөлөөлж, 6613 айлын орон сууц ашиглалтад оруулсан.
- 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий дэд бүтцийн шугам сүлжээ татсан.
- Энэ онд 2052 айлын орон сууц ашиглалтад оруулна.
- Нэг төвт хотоос олон төвт хот болж, зохисгүй төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
- Гэр хорооллын бүсэд зургаан дэд төв шинээр байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлсэн.
Нийслэлийн ИТХ-ын шинэ бүрэлдэхүүнийг ирэх сарын 15-нд сонгох билээ.